Шинэ блогийн хаяг:
http://w2nd.gblog.mn

Хайрын тухай шүлэг 7

2010-06-18,
Уруулыг чинь үнсэх салхи байхыг хүссэн
Ухаангүй дурлалын чинь эзэн байхыг хүссэн
Гарыг чинь атгах ханхүү байхыг хүссэн
Ганцхан чиний хайр байхыг хүссэн

Хайртай бол хардах ёстой гэдэг
Харин оносон нь хэд бол энэ амьдралд
Хайрлах хардах хоёроо чи цэгцэлж чадахгүй бол
Хайрт минь чи надаас хайр, энхрийллийг нэхээд яахав

Халуун хайрандаа шатаж явсан ч хайраа илчлээгүй би даруухан охин
Харамсах сэтгэлд автаж явсан ч хэрүүл гуйгаагүй би тайван охин
Анхны болзоондоо яарч байсан ч түрүүлж очоогүй би бардам охин
Аавын хөвгүүдийн барьсан цэцгийг тоож аваагүй би үнэнч охин

Салхи чамд захидал хүргэнэ, уншаарай
Саруу...

Хайрын тухай шүлэг 6

2010-06-18,
Итгэл алдсан чамд энэ шүлгийг би тэрлье
Илч дулаахан сэтгэлдээ хоосон хайрыг чинь би шүтье
Хүлээнэ гэж тангараглан өр зүрхээ би аргадья
Ирнэ хэмээн тайтгараад өнчин нулимсаа би арчья

Хайртай чамаасаа холдохыг хүсэхгүй
Халуухан хайраасаа урвахыг хүсэхгүй
Хүсэл сэтгэлээсээ буцахыг хүсэхгүй
Хүнийх гэж хэлүүлэхийг хүсэхгүй

Зүрх байвал дурлаад үз ядаж л зүрх чинь даарахгүй
Итгэл байвал хайрлаад үз ядаж л гар чинь даарахгүй
Шантрахгүй бол гуйгаад үз ядаж л ганцаардахгүй
Сэтгэл байвал бодоод үз ядаж л бодлогошрохгүй

Хайраа би харсаар байгаад алдчихлаа
Хачин нь бас тэр минь намайг хүлээж л байж
Хагацлаа би ...

Хайрын тухай шүлэг 4

2010-04-24,
Нэг хэсэг шүлэг оруулсангүй. Өнөөдөр дууныхаа үгийг ч шүлгээ ч оруулчья гэж бодлоо.

Мөрөөдлөө би урт шүлэг болгомоор байна
Мөнхийн хайр чамайгаа тэврээд л алдмааргүй байна
Хайраа би хэн нэгэнтэй хуваалцмааргүй байна
Хадгалж байгаад ганцхан чамдаа л өгмөөр байна

Бурхан мэдэхгүй нэгэн хайр
Бусдаас нуусан гэгээн хайр
Буруу сонгосон эмзэгхэн хайр
Буцааж болохгүй зүрхний хайр

Чамд дурла гэж заяа минь намайг хөтлөн алхсан
Чамайг хайрла гэж хорвоо надад тусалсан
Хамгаас илүү гэж бурхан надад нууцхан шивнэсэн
Хайрлаж явна гэж би өөртөө тангарагласан

Чамайг хүлээсэн өдөр жихүүн байсан ч би даараагүй
Чамайг ирэхгү...

Хайрын тухай шүлэг 3

2009-12-05,
     Ойрд шүлэг оруулаагүйн байна ш д. Хэдэн шүлэг оруулая. Таалагдвал сэтгэдэл үлдээгээрэй. кк...

Алаг дэлхийд жаргалтай явна гэж амла
Амраг хайртдаа үнэнч байна гэж амла
Аливаа бүхэнд шудрага явна гэж амла
Амьдралын нугачаанд бүдрэхгүй гэж амла

Дэвээд нисдэг шувуу болоосой
Дээрээс чинь харж баясах юмсан
Дэргэдэх сүүдэр чинь болоосой
Дэргэдээс чинь салахгүй дагах юмсан

Хайрласан хүндээ жаргал өгөөрэй
Хүлээсэн хүндээ итгэл өгөөрэй
Уйтгарласан хүнд инээд өгөөрэй
Учирсан бол түүндээ бүхнээ зориулаарай

Нууцхан би нэг л хүнийг хүлээдэг
Нуугдаж би ганцхан хүнийг ширтдэг
Нэрэлхэж би ганцхан л хүнийг хүлээдэг
Нэр...

Хайрын Тухай Шүлгүүд 2

2009-09-05,
Зүсээрээ чи миний зүүдний ханхүү
Зөнгөөрөө чи миний зүрхний ханхүү
Тиймээ чи миний хайрын ханхүү
Тэнгэрээс буусан дурлалын ханхүү
~~~~$~~~~$~~~~$~~~~
Чиний минь уруул даруухан хирнээ улаахан
Чи бид 2 алсад байгаа хирнээ дотнохон
Өгүүлэх зүрх минь хол хирнээ үнэнч
Оч ирсэн зүрх минь холхон хирнээ хүчтэй
~~~~$~~~~$~~~~$~~~~
Би хур гуйсан сарнайн дээр хаялдаггүй
Би хайр гуйсан үгэн дээ чинь хаялдаг
Би дуулдам гоо үзэсгэлэнд будардаггүй
Би нар сар дэлхий дээр будардаг
Би гунигаар хатсан уруул дээр чинь хаялдаг
Би ганцхан чиний л цас....
~~~~$~~~~$~~~~$~~~~
Чамайг харсан нүдээ би салгахгүй
Чамайг үнссэн уруу...

Хайрын Тухай Шүлгүүд

2009-09-05,
     Ойрд шинэ юм оруулсангүй. Хэдэн хайрын шүлэг оруулая гэж бодлоо.Сонирхоод үзнэ биздээ. Хэн нэгэнд хайртайгаа хэлж чадахгүй байвал шүлгээр хэлэх гээд оролдоод үзээрэй.хэхэ  

Дурласан зүрх ямар байдгийг
Дургүйдээ би мэдэхгүй юм биш
Дурлаж амжаагүй яваа болохоор
Дуртай байлаа ч мэдрээгүй л явна

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** ****
  (Энэ минй хамгийн дуртай 4н мөрт хэхэ...)
Зүс үзээгүй нэгэн хөвгүүнд
Зүрх сэтгэлээ өгчихсөн бололтой
Зөрөөд өнгөрөхөд ч танихгүй чамдаа
Зуурдын биш үүрдийн хайртай

**** **** **** **** **** **** **** **** **** **** **** **** 
Нууцаа дэлгэе би чамд...

Шүлэг

2009-03-07,
Зүгээр л найзууд гэсэн үгээ чи дахиад нэг хэлээч
Зүрх мэдэрч сэтгэл уйлтал нэг хэлээч
Зүрх сэтгэл хоёр надад огт итгэхгүй
Зүггүйтэж чамайг бас л санаад бах юм
Сайн найзууд гэсэн үгээ чи ахиад нэг хэлээч 
Сэтгэл мэдэрч зүрх уйлтал нэг хэлээч
Сэтгэл зүрх хоёр надад огт итгэхгүй
Сахилгагүйтэж чамайг бас л бодоод байх юм

Зүрхэнд харвасан дурлалын сумыг                                                                                            
Зүүдэндээ би чинь далавч болгоод
Зүгггүй чинийхээ зүүдэнд орж
Зүгээр л чамд хайртай гэж хэлье

Бурхан намайг хараад уйлтал би хүлээнэ
Би буруутай бол уу...