Шинэ блогийн хаяг:
http://w2nd.gblog.mn

Хайрын тухай шүлэг 7

2010-06-18,
Уруулыг чинь үнсэх салхи байхыг хүссэн
Ухаангүй дурлалын чинь эзэн байхыг хүссэн
Гарыг чинь атгах ханхүү байхыг хүссэн
Ганцхан чиний хайр байхыг хүссэн

Хайртай бол хардах ёстой гэдэг
Харин оносон нь хэд бол энэ амьдралд
Хайрлах хардах хоёроо чи цэгцэлж чадахгүй бол
Хайрт минь чи надаас хайр, энхрийллийг нэхээд яахав

Халуун хайрандаа шатаж явсан ч хайраа илчлээгүй би даруухан охин
Харамсах сэтгэлд автаж явсан ч хэрүүл гуйгаагүй би тайван охин
Анхны болзоондоо яарч байсан ч түрүүлж очоогүй би бардам охин
Аавын хөвгүүдийн барьсан цэцгийг тоож аваагүй би үнэнч охин

Салхи чамд захидал хүргэнэ, уншаарай
Саруул үдэш болзоонд урина, ирээрэй
Сайхан нүд чамайг ширтэнэ, хараарай
Салж хагацахааргүй хайр бэлэглэнэ, үнэнч байгаарай

Сэтгэлээ чамд илчлэх зориг байхгүй ч
Хайрлах сэтгэл итгэл надад байна
Санаад байна гэж хэлж чадахгүй ч
Чамайг үгүйлэх зүрх надад байна

Дарс ч дэргэд нь ус шиг санагдах халуухан сэтгэл минийх
Дайн ч дэргэд нь энх санагдах хатуухан тавилан минийх
Далай ч дэргэд нь ус шиг санагдах тэр агуу дурлал минийх
Даян дэлхийд ганцхан төрсөн зовлонтой хайр зөвхөн минийх

Галтай залуу насыг одот тэнгэртэй зүйрлэвэл
Гараар бичигдэх үгс нь тэр оддын дуулал юм
Жирийн бус энэ насыг мөнхийн хөх огторгуй гэвэл
Жигүүр халин нисэгч нь чи бидний үерхэл юм









Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax