Хайрын тухай шүлэг 6
Итгэл алдсан чамд энэ шүлгийг би тэрлье
Илч дулаахан сэтгэлдээ хоосон хайрыг чинь би шүтье
Хүлээнэ гэж тангараглан өр зүрхээ би аргадья
Ирнэ хэмээн тайтгараад өнчин нулимсаа би арчья
Хайртай чамаасаа холдохыг хүсэхгүй
Халуухан хайраасаа урвахыг хүсэхгүй
Хүсэл сэтгэлээсээ буцахыг хүсэхгүй
Хүнийх гэж хэлүүлэхийг хүсэхгүй
Зүрх байвал дурлаад үз ядаж л зүрх чинь даарахгүй
Итгэл байвал хайрлаад үз ядаж л гар чинь даарахгүй
Шантрахгүй бол гуйгаад үз ядаж л ганцаардахгүй
Сэтгэл байвал бодоод үз ядаж л бодлогошрохгүй
Хайраа би харсаар байгаад алдчихлаа
Хачин нь бас тэр минь намайг хүлээж л байж
Хагацлаа би суусаар байгаад дуудчихлаа
Хасын даль шиг хөмсөг чинь хүнийх болсон хойноо л илүү гоё
Уух дарсандаа би согтохгүй
Учирсан хайрандаа би согтоно
Гашуун зовлонгийн өмнө би сөгдөхгүй
Ганцхан чинийхээ өмнө сөгдөнө
Зовж шаналж бүү уйл охин минь
Зориг гаргаж түүнийг зүүднээсээ авч хая
Зүгээрээ дэлхий эргэдгээрээ эргэж байхад
Зүсэр бороо ганцаардлыг чинь тайлах болно
Хайртай болсон сэтгэлээ илчилж амжаагүйд минь уучил
Харах болгондоо баярладаг сэтгэлээ нуусанд минь уучил
Хажууд минь байхдаа бардам зан гаргаж байсныг минь уучил
Хайрласан сэтгэлээ нууж явсныг минь уучил
Уйллаа гээд нийлдэг байсан бол учрах цаг хэдийн болсон
Уйтгарлалаа гээд ирдэг бол уулзах цаг аль хэдийн болсон
Уулаа гээд уужирдаг бол баясах цаг аль хэдийн болсон
Урслаа гээд ширгэдэг бол нулимс дуусах цаг аль хэдийн болсон

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:
Sophia
You've maganed a first class post
бичсэн Sophia (зочин) цаг: 01:03, 2012-06-09 | Холбоос | |
бичсэн Зочин цаг: 21:09, 2011-02-08 | Холбоос | |