Шинэ блогийн хаяг:
http://w2nd.gblog.mn

Шүлэг

2009-03-07,
Зүгээр л найзууд гэсэн үгээ чи дахиад нэг хэлээч
Зүрх мэдэрч сэтгэл уйлтал нэг хэлээч
Зүрх сэтгэл хоёр надад огт итгэхгүй
Зүггүйтэж чамайг бас л санаад бах юм
Сайн найзууд гэсэн үгээ чи ахиад нэг хэлээч 
Сэтгэл мэдэрч зүрх уйлтал нэг хэлээч
Сэтгэл зүрх хоёр надад огт итгэхгүй
Сахилгагүйтэж чамайг бас л бодоод байх юм

Зүрхэнд харвасан дурлалын сумыг                                                                                            
Зүүдэндээ би чинь далавч болгоод
Зүгггүй чинийхээ зүүдэнд орж
Зүгээр л чамд хайртай гэж хэлье

Бурхан намайг хараад уйлтал би хүлээнэ
Би буруутай бол уучилтал чинь хүлээнэ
Хайр чинь хүнийх бол иртэл чинь хүлээнэ
Харин минийх бол илчилтэл чинь хүлээнэ

Зүүдээ би манан дурласан
Зүрхээ би чагнан дурласан
Зөнгөөрөө би итгэж дурласан
Итгэлийг чинь би дээдлэн дурласан
Ихэмсэг чамайг мөрөөдөж дурласан

Хайрласан ч гэж дээ хармаар санагдсан юм
Дурласан ч гэж дээ дулаацах гэсэн юм
Үерхсэн ч гэж дээ туршиж үзсэн юм
Санаж байна ч гэж дээ эвтэйхэн хошгируулсан юм

Дасаад би чинийх болсон
Дурлаад би чам дээр очсон
Уйдаад чи хаяад явсан
Уйлаад би ард чинь хоцорсон
Мэгшээд би уйлж байхад
Инээгээд чи жаргаж явсан
Эргээд чи наддаа ирэхэд
Энэхэн хайр минь мөхсөн байсан

Хэн дуртайд нь үнсүүлэх уруул надад байхгүй ээ
Хүн бүхэнд нээх өвөр надад байхгүй ээ
Чи минийх гэж хэлэх хайр надад байхгүй ээ
Чин үнэнчээр ч хүлээх сэтгэл надад байхгүй ээ

Дурласан зүрх ямар байдгийг
Дургүйдээ би мэдэхгүй юм биш
Дурлаж амжаагүй яваа болохоор
Дуртай байлаа ч мэдрээгүй явна

Мөнгөтэй залууд биш ирээдүйтэй залууд найдаарай
Царайлаг биш нүдэнд дулаахан залууг харж яваарай
Бүгдээрээ биш хоёулаа кино үзье гэдэг залууд найдаарай
Чамайг үнсдэг биш тэврэхийг хүсдэг залуу чамд хайртай шүү
Өнөөдөр сайхан байсныг биш ирээдүйн жаргалыг бодоорой
Хэсэг хугацаанд хамт байсан биш бүхий л хугацаанд чамаас холдоогүй залууг хүндлээрэй
Зуурдын жаргал сайхан ч үүрдийн жаргал нь илүү шүү









Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

тормолзох
бичсэн Зочин цаг: 11:40, 2011-02-25 | Холбоос | |
Хайрласан ч гэж дээ хармаар санагдсан юм
Дурласан ч гэж дээ дулаацах гэсэн юм
Үерхсэн ч гэж дээ туршиж үзсэн юм
Санаж байна ч гэж дээ эвтэйхэн хошгируулсан юм ene ni yaar t1 yum eniig yaar t1 bizda ni bichdeg bna haraal helsen ni sorry bi ene sitenii buh shulegiig unshla bugd goy yum bn admina tnx shuu gehdee ene shulegnees busad ni chamd amjilt ushuu olon shuleg oruulaarai
бичсэн Dulguun (зочин) цаг: 23:47, 2011-01-03 | Холбоос | |




:-)
 
xaax