Шинэ блогийн хаяг:
http://w2nd.gblog.mn

Хайрын тухай шүлэг 4

2010-04-24,
Нэг хэсэг шүлэг оруулсангүй. Өнөөдөр дууныхаа үгийг ч шүлгээ ч оруулчья гэж бодлоо.

Мөрөөдлөө би урт шүлэг болгомоор байна
Мөнхийн хайр чамайгаа тэврээд л алдмааргүй байна
Хайраа би хэн нэгэнтэй хуваалцмааргүй байна
Хадгалж байгаад ганцхан чамдаа л өгмөөр байна

Бурхан мэдэхгүй нэгэн хайр
Бусдаас нуусан гэгээн хайр
Буруу сонгосон эмзэгхэн хайр
Буцааж болохгүй зүрхний хайр

Чамд дурла гэж заяа минь намайг хөтлөн алхсан
Чамайг хайрла гэж хорвоо надад тусалсан
Хамгаас илүү гэж бурхан надад нууцхан шивнэсэн
Хайрлаж явна гэж би өөртөө тангарагласан

Чамайг хүлээсэн өдөр жихүүн байсан ч би даараагүй
Чамайг ирэхгүйг мэдсэн хирнээ л би хүлээсэн
Цаг цагаар өнгөрөх амьдралыг үнэтэйг мэдсэн ч би харамсаагүй
Зөвхөн чамд л хайртай болохоор би хүлээсэн
Уулзаж байх үедээ ярих юмгүй хэцүү байсан ч уулзахыг би хүсдэг
Улаахан уруулыг чинь амталсан хирнээ үнсэхийг би хүсдэг
Хааяа нэг тааралдахаараа ичингүйрч байсан ч харахыг би хүсдэг
Хайрын сэтгэлийг минь тоохгүй гэдгийг чинь мэдсэн хирнээ л би хүлээсэн

Сар сар л гэх юм гэрэлгүй ш дээ тэр чинь
Нарнаас ойсон туяа өрөвдөөд дээр нь буудалладаг юм
Ухаантай ухаантай л гэх юм тэнэг ш дээ хүмүүс
Бурхнаас өгсөн тэр хишгээр хагас зуун хүрэхгүй гайхуулдаг юм
Мөнгө мөнгө л гэх юм цаас ш дээ тэр чинь
Нүцгэн ирээд нүцгэн буцахад нөмөрч болдоггүй юм тэрийг чинь
Амьдрал сайхан л юм худлаа ш дээ тэр чинь
Авсан шигээ буцаагаад өгчихдөг өр юм тэр  чинь
Хайртай хайртай л гэх юм худлаа ш дээ тэр чинь
Үхэл ирээд явахыг цагт дагаад явчихаж чаддаггүй юм
Үнэн үнэн л гэх юм худлаа ш дээ бүгд
Үхэл даваад амьдарч үлдэж чадах үнэн гэж байдаггүй юм


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

HQcPkGnb
A minute saved is a minute eraend, and this saved hours!
бичсэн Seston цаг: 02:30, 2011-11-09 | Холбоос | |
ooh yam l goy shvleg be vnheel goy алга ташилт
бичсэн Зочин цаг: 17:28, 2011-01-22 | Холбоос | |
үнсэлт



бичсэн Зочин цаг: 11:13, 2010-09-28 | Холбоос | |
yoooh yaaar goeiin eeemr bayrlavv!!! инээх
бичсэн Зочин цаг: 20:55, 2010-05-26 | Холбоос | |
ХАРАНГА ХАМТЛАГИЙН УЧРАЛЫН ХОРВОО ДУУНЫ ҮГИЙГ ЯГ САЙХАН ЗӨВӨӨР НЬ ОЛООД ӨГӨӨЧ ТЭХҮҮ
бичсэн Зоригт ван цаг: 14:35, 2010-05-20 | Холбоос | |




:-)
 
xaax