Шинэ блогийн хаяг:
http://w2nd.gblog.mn

Цэцэ - Найз

2010-09-26,
     За сайн уу блогчид, уншигчидаа. Гадаа хүйтрээд муухай байна шүү тэ.  Гэхдээ анхны цас орсон гэхээр гоё ч юм шиг.хэхэ.. За энэ ч яахав энэ удаад цэцэ-н найз дууг үгтэй нь оруулж байна.



Найз

Одоо бодоход бид нар нээрээ мангар ч ориг пүүзээр гангарч
Өдөр шөнөгүй сагс тоглож хөл гарны булчин чангарч
Бид хэнд ч байсан дээрэлхүүлэхгүй болохгүй бол польтоно
Бөөнөөрөө нийлээд нураадаг партны ард бол бүгд нойлтоно
Байгаа мөнгөө босгоод тамхиа хувааж сорцгооно
50-н бохио зажлаад ээждээ дуудуулж орцгооно
Муусайн охидыг уйлуулж, үеийн бандийг дуулуулж
Нөхөх ёстой хичээлээ ангийн даргаар хуулуулж
Офтоороо нийлээд чойроод гэртээ эртхэн ирэхгүй ээ
Ээж аавдаа алуулсан ч гал хамуудыгаа чирэхгүй ээ
Цүнхээ үүрээд гардаг байсан ч очдог газар PC
Хичээл номондоо тааруу дэвтэр дүүрэн D,C
Гэртээ эртхэн ирээрэй гэж ээж нар бүгд захицгаана
Уулздаг газраа уулзан 9 давхраа сахицгаана
Нийлдгээрээ нийлээд элгээ хөштөл инээгээд
Орой шоу болонгуут нөгөө хэдээ жийгээд

Сайд дарга болсон ч чи миний найз
Архи дарсанд орсон ч чи миний найз
1000 жил насалсан ч чи миний найз
Маргааш өглөө нас барсан ч бас л миний найз
Сайд дарга болсон ч чи миний найз
Архи дарсанд орсон ч чи миний найз
1000 жил насалсан ч чи миний найз
Маргааш өглөө нас барсан ч бас л миний найз

Зүүн чихээ бүгд цоолно, матар охидыг бид нар голно
Аав ээжээс шаасан мөнгийг салтаалахгүй бүгдэд олгоно
Үрдэг юм нь тодорхой гангалж аваад бааранд орно
8-аа төгсөөд жагсаалаа мань хэд л хамгийн доор нь
10н хэдтэй бацаанууд бааранд ороод бүжиглэнэ
20 хүрсэн хүүхэнтэй үеийн юм шиг жүжиглэнэ
Зун болгон Нарлаг явна, тэнд очоод тэнэцгээнэ
Хүүхдийн зусланг бузарлан архи тамхинд живэцгээнэ
Санаж байна уу манайхаан Болдоо ахын подволыг
Идээд байхад цаддаггүй хүүхдийн зуслангийн хоолыг
Хэний орох дуртай саун массаж Яргуй
Ийм сайхан зүйлд бүгд мөнгөө үрэх нь аргагүй
Ориг пүүзээ тоохоо болиод өөр зүйл руу шунацгаасан
Дуулсан дуугаа чангалан япон машин унацгаасан
Явдаг 9 давхар дотор ууж байснаа санаж байна
Яагаад нийлэхээ болив хэмээн уйлж байснаа санаж байна

Сайд дарга болсон ч чи миний найз
Архи дарсанд орсон ч чи миний найз
1000 жил насалсан ч чи миний найз
Маргааш өглөө нас барсан ч бас л миний найз
Сайд дарга болсон ч чи миний найз
Архи дарсанд орсон ч чи миний найз
1000 жил насалсан ч чи миний найз
Маргааш өглөө нас барсан ч бас л миний найз

Одоо би 20-той хүүхэд нас минь баяртай
20н хэдэн залуу болоод бутарсан нь харамсалтай
Юу байна гэхээр юмгүй гэнэ өөр юу ч бичихэв
Чи ичихгүй бол би ч юунаасаа ичихэв
Сайн найзаасаа салаад явсан, сарын дараа салаавч өгсөн
Өөдөө хаясан чулуу харин толгой дээрээс алах дөхсөн
Намайг очихоор чи юу байна гэхүү, өө үгүй үгүй
Эсвэл зүгээр танихгүй юм шиг зөрөөд чи өнгөрөх үү
Нэг оронд унтаж үзсэн, тамхи хувааж татаж үзсэн
Тасартлаа ууж үзсэн, нэг ангид сууж үзсэн
Хамтлаг болж дуулж үзсэн, хамт суугаад уйлж үзсэн
Хүн нийлж зодож үзсэн бас тэгээд зодуулж үзсэн
Эцсийн эцэст хэн нь хэн бэ гэдгийг таниж авлаа
Салаа замын эхдээр ирлээ хам нь ингээд явлаа
Эцсийн эцэст хэн нь хэн бэ гэдгийг мэдэж авлаа
Салаа замын эх дээр ирлээ найз минь салаад явлаа

Сайд дарга болсон ч чи миний найз
Архи дарсанд орсон ч чи миний найз
1000 жил насалсан ч чи миний найз
Маргааш өглөө нас барсан ч бас л миний найз
Сайд дарга болсон ч чи миний найз
Архи дарсанд орсон ч чи миний найз
1000 жил насалсан ч чи миний найз
Маргааш өглөө нас барсан ч бас л миний найз


Татах линк:
www.4shared.com/audio/tDbroxAU/Tsetse-Naiz_.html









Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

vnen nice du bolje andudda geel
odoi hvn bs goy shv
ярзайтал инээх

бичсэн Зочин цаг: 08:18, 2011-02-13 | Холбоос | |




:-)
 
xaax