Шинэ блогийн хаяг:
http://w2nd.gblog.mn

Огино (D45) ft Дээгий (Eternal) - Танилцъя

2010-05-23,
     За ингээд Огино, Дээгий 2-н "Танилцъя" хэмээх нэгэн шинэ дууг хүргэж байна. Сонсож үзээд таалагдвал татаад аваарай. Надаа лав дажгүй дуу шиг санагдсан.


Татах линк:
duuhost.com/audio/3635-7521981d18.html

www.4shared.com/audio/lsVEaak7/Ogino_D45___Deegii__eternal_-T.html

Танилцъя

Тийм гэж хэлэхийн аргагүй тэр нэг мэдрэмж
Цаг хугацаа зогссон мэт
Өөрийгөө яг л байгаагаар нь мэдэрдэг
Яг л энэ агшиндаа 1000 жил баймаар ч юм шиг
Амьдарч байгаадаа баярламаар
Хэн нэгнийг тэвэрмээр
Хаашаа ч юм харсан зүгтээ хурдлан гүймээр
Хүмүүсийг бүгдийг нь хайрламаар
Хэнийг ч юм гэрийнх нь гадаа хүлээмээр
Хэнийг ч хамаагүй хайрламаар тийм нэг мэдрэмж

Зүгээр л асууя би чамд дурлаж болох болов уу?
Зүрх сэтгэлийг чинь би эзэмдэж болох болов уу?
Хүсэл мөрөөдөлтэй чинь би хамт аялан
Зүрх сэтгэлтэй чинь би танилцаж болох болов уу ?
Уучлаарай бүсгүй гээд хамт алхаж болох болов уу?
Очих газарт чинь би хүргэж өгч болох болов уу?
Эргэж харах хэрэггүй ээ, ард чинь бөөн залуус
Эд надад боломж олгохгүй ш дээ, тэр залуус

Танилцъя бүсгүй намайг ганцаардал
Таны нэрийг харин хэн гэж дуудах билээ
Уулзаагүй зүрх , учраагүй харц
Яагаад ингэж чамайг үгүйлнэ вэ?
Ганцаардал гэх тэр харанхуйд би
Хэчнээн жил амьдрах ёстойг хэлээч
Ганцаараа би чиний дэргэд байж
Уйтгарлахгүйгээр амьдарч болох болов уу?

Танилцъя бүсгүй намайг ганцаардал гэж болно
Таныг харин хэн гэж дуудах вэ? энэ гол нь
Олон залуусын харцыг булаасан бүсгүйг
Оройтсон ч би хайрлаж байж болно биздээ
Би чамайг энд ганцаараа дур мэдэн хайрлаж байж болох уу?
Би ганцхан чамд л зориулъя

Танилцъя бүсгүй намайг ганцаардал
Таны нэрийг харин хэн гэж дуудах билээ
Уулзаагүй зүрх , учраагүй харц
Яагаад ингэж чамайг үгүйлнэ вэ?
Ганцаардал гэх тэр харанхуйд би
Хэчнээн жил амьдрах ёстойг хэлээч
Ганцаараа би чиний дэргэд байж
Уйтгарлахгүйгээр амьдарч болох болов уу?

Hey hey hey бүсгүй чи миний харцанд үгүй, үгүй чи дэргэд үгүй
Ганцаараа байхыг хүсэхгүй нулимс дусна
Зүрх юу ч үгүй царцсан, хөлдсөн
Энэ сэтгэлийг чинь гэсгээхгүйг мэдсэнгүй ээ
Ганцаараа энэ хоосон ертөнцөд амьдрах хүсэлгүй ээ
Галзуурах дөхсөн энэ сэтгэлийг авраач, бүсгүй минь

Танилцъя бүсгүй намайг ганцаардал
Таны нэрийг харин хэн гэж дуудах билээ
Уулзаагүй зүрх , учраагүй харц
Яагаад ингэж чамайг үгүйлнэ вэ?
Ганцаардал гэх тэр харанхуйд би
Хэчнээн жил амьдрах ёстойг хэлээч
Ганцаараа би чиний дэргэд байж
Уйтгарлахгүйгээр амьдарч болох болов уу?

Ганцаардал гэх тэр харанхуйд би хэчнээн жил амьдрах ёстойг хэлээч






бичсэн: Sky Walker төрөл: D45