Шинэ блогийн хаяг:
http://w2nd.gblog.mn

Баяраа (Perfect) - Холын од (Үнэнээс хол OST)

2010-02-16,
 За нэг ийм дуу байна. Таалагдах нэгэнд нь таалагдана биздээ хүн болгонд таалагдах албатай биш тийм үү хэхэ..


Татах линк:

duuhost.com/audio/2912-1521602d10.html

www.4shared.com/audio/6_iiiAeD/Batbold_ft_Maadai-Hardalt.html
Холын од

Дүүлэн нисдэг хонгор шувуухай чи

Даль жигүүрээ надад түр өгөөч

Алс холын

Хайрын тэр мөнгөлөг одноос

Дурлалын үнэнийг олж авахыг хүснэ

Туулах огторгуй уудам байвч

Дардан бус замаар хайрыг хайвч

Сэтгэлээрээ унаж бүдрэвч цөхрөлгүйгээр

Уудам орчлонгоос тэр одыг заавал би олно

Гэрэл гэгээгээр бороо асгарна

Тэр л үед би түүнийгээ тэврээд

Цээж дүүрэн хайраар

Цээл хоолойгоор зүрхний шүлгээ бас аялан дуулна

Дүүлэн нисдэг хонгор шувуухай чи

Даль жигүүрээ надад түр өгөөч

Алс холын

Хайрын тэр мөнгөлөг одноос

Дурлалын үнэнийг олж авахыг хүснэ

Ургаж мандах алтан нар минь

Урсах гэрлээ надруу тусгаад гэрэлтүүлээч

Уудам тэнгэрийн орон зайгаас

Учралын тэр одыг би нисэн хайж эрлээ

Уянгалаг дуугаар намайг тэр дуудмаар

Зүрхнийхээ цохилт бүрээр түүнийг би алсаас мэдэрнэ

Оюун бодол зүүрмэглэх нойронд ч тэр уяран дуулна

Холын хол хайрын гүнээс олж авахыг би хүснэ

Хөврөх он жилийн давалгаа чи

Хувь заяаны дарвуулт хөлгийг минь түүнд хүргэж өгөөч

Дурлал бэлэглэсэн түүнтэйгээ

Хайрын тэр үлгэрийг бусдадаа шивнэж өгөхсөн

Жаргалын цагаан цасан бударна

Тэр л үед би түүнийгээ тэврээд

Цээж дүүрэн хайраар

Цээл хоолойгоор зүрхний шүлгээ бас аялан дуулна

Дүүлэн нисдэг хонгор шувуухай чи

Даль жигүүрээ надад түр өгөөч

Алс холын

Хайрын тэр мөнгөлөг одноос

Дурлалын үнэнийг олж авахыг хүснэ



Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

cEJpItoigzlqSqGL
What a neat aitrlce. I had no inkling.
бичсэн Doll (зочин) цаг: 02:34, 2011-11-09 | Холбоос | |




:-)
 
xaax