Шинэ блогийн хаяг:
http://w2nd.gblog.mn

Баяраа (Perfect) ft Огино (D45) - Итгэл нэхэхгүй хайр (Бид 4-ийн хайр OST)

2010-01-10,
ntv-ийн бүтээл болох Бид 4-ийн хайр киноны дууг орууллаа.  Дажгүй кино болсно байна лээ.



Татах линк:
duuhost.com/audio/2503-9963065605.html

Итгэл нэхэхгүй хайр

Учирсан бүхнийг хувь тавилан үргэлж түшдэгт итгээд
Хэнээс ч амсаагүй тэр л хайраар чамтай л учирсан
Зүрх зүрхэндээ дасан байж хайрласан итгэл болохоор 
Хэнд ч амлаагүй тэр л бүхнээ чамдаа шивнэсэн

Хайр итгэлээр минь хорвоо дутахын зовлонгүй ч
Харин чи минь үгүйлдэг болохоор хэзээ ч харамлахгүй ээ
Хар цагаанаар л амьдрал дүүрдгийг ухаарсан ч
Хайсан чи минь дэргэд болохоор хэзээ ч харамсахгүй ээ
Хайраа чамдаа шивнэхэд чи минь харцаа надруу илгээн байж
Хэлж амжаагүй үгсийг минь хүлээлгүй ойлгосон
Хаврын анхны бороо тэр үед хайрт минь биднийг илбэн таалж
Туулах амьдрал ариун гэдгийг анх зүрхэндээ мэдэрсэн

Уучлах болгондоо чиний сэтгэл улам наддаа итгээд
Ухаарал авчирсан энэ л хайраа наддаа зориулсан
Хайрлах тусмаа миний зүрхэнд хаврын цэцэг дэлбээлж
Хамгаас ариухан энэ л хайраа чамдаа зориулья

Хайр итгэлээр минь хорвоо дутахын зовлонгүй ч
Харин чи минь үгүйлдэг болохоор хэзээ ч харамлахгүй ээ
Хар цагаанаар л амьдрал дүүрдгийг ухаарсан ч
Хайсан чи минь дэргэд болохоор хэзээ ч харамсахгүй ээ
Хайраа чамдаа шивнэхэд чи минь харцаа надруу илгээн байж
Хэлж амжаагүй үгсийг минь хүлээлгүй ойлгосон
Хаврын анхны бороо тэр үед хайрт минь биднийг илбэн таалж
Туулах амьдрал ариун гэдгийг анх зүрхэндээ мэдэрсэн

Учирсан бүхнийг хувь тавилан үргэлж түшдэгт итгээд
Хэнээс ч амсаагүй тэр л хайраар би чамтай л учирсан
Тиймээ энэ хайрыг би зөвхөн чамаас л мэдэрсэн


Хар цагаанаар л амьдрал дүүрдгийг ухаарсан ч
Хайсан чи минь дэргэд болохоор хэзээ ч харамсахгүй ээ (хэзээ ч харамсахгүй ээ)
Хайраа чамдаа шивнэхэд чи минь харцаа надруу илгээн байж
Хэлж амжаагүй үгсийг минь хүлээлгүй ойлгосон
Хаврын анхны бороо тэр үед хайрт минь биднийг илбэн таалж
Туулах амьдрал ариун гэдгийг анх зүрхэндээ мэдэрсэн




Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

энэ дуунд би үнэхээр дуртай нэг л гоё
би энэ киног үзсэнээс хойш энэ дуунд маш дуртай болсон
бичсэн Зочин (зочин) цаг: 18:15, 2011-05-02 | Холбоос | |
энэ үнэхээр гоё дуу.
бичсэн Magic (зочин) цаг: 21:00, 2011-03-06 | Холбоос | |




:-)
 
xaax