Шинэ блогийн хаяг:
http://w2nd.gblog.mn

D45-Би хайртай хүнтэй

2009-06-23,
     Энэ удаад d45 хамтлагийн би хайртай хүнтэй дуу хүргэж байна.


 
Татах линк: www.mediafire.com/

D45 - Би хайртай хүнтэй

Бүсгүй хүн энэ хорвоо дээр эрэгтэй хүний хайрыг татаад л
Цэцэг барьж араас нь гүйхээр завгүй залуучууд хайрандаа шатаад л
Гэрт нь хүргэж ороолтоо зүүлгэж өөрөө нимгэн даараад л
Энэ бүхэн чиний сэтгэлд нэг зүйлийг хэлэх гэж ядаад л
Энэ хорвоо дээр бид үнэнчээр амьдрах гэж төрсөн
Зүрх минь охидыг шохоорхож тэд тоолгүй зөрсөн
Хэнд ч үл тоогдох миний гадна дүр төрх
Хэний ч сэтгэлтэй харьцууламгүй хүний дулаан зүрх
     Дх: Харцаа надаас бүү салгаач хайрыг чинь би мэдрэхийг хүснэ
           Хайрт минь надаас бүү холдооч халуухан зүрх минь тэсэлгүй шанална
           Хайрыг минь чи хүлээж чадвал харцанд чинь би хайлан урсахад бэлэн
           Аз жаргалтай хайранд бид хамт аялгуут энэ дуугаа дуулъя хайртдаа
Би хайртай хүнтэй зүрхээ өгсөн зөвхөн түүндээ
Би хүслээ шивнэн үнслээ харцанд чинь хайлан урслаа
Унтарсан сэтгэлийг минь буруугүй харц илгээсэн
Уйлахдаа, уйлахдаа дурсая бүгдийг нь эхнээс нь
Хайрт минь би чамдаа хайртай хаяахан хайнга зантай
Халуухан гараараа намайгаа хөтлөхөд би чинь дуртай
Хан буурал хорвоог хайраараа хоёул хамт туулъя
Хамгийн халуухан хайрыг хайраараа би харуулъя
Зөөлөн аялгуу миний чихэнд эгшиглээд
Чи минь минийхээ тоглоод хэлсэн үгэнд эмзэглээд дуугаа аймар амархан хураачих юм
Уулзахгүй биенээ санаад байхаараа бид урваачих юм
Энэ юу вэ? хайраа, чи таадаа би чамтай байхдаа ямар их жаргалтай байдгийг санадаа
Яг одоо гоё байгаа биз бидний хайр бодогдоод
Тиймээ би чинь чинийхээ хайртай хамгийн сайхан дуучин гэж бодохоор үнэхээр надад жаргалтай байдаг юм шүү, хайраа
     Дх: Чи бид хоёрын дурсамж
            Тэнгэрт түгэх бүх ододоос ч их
            Миний л чамд өгөх хайр
            Ердөө л би чамд хайртай, би /би хайртай хүнтэй/
Хайраа хоёулаа хамтдаа бүхнийг даван туулна ард нь гарна
Чамруугаа яарна, чамайгаа дурсан санах тусмаа чамдаа ямар их хайртайгаа би мэдэрдэг
Сэтгэл минь сэдэрдэг, чамдаа би итгэдэг чамд ганц дурласан аз жаргалтай нэгэн хүн
Нэгэн хэвийн амьдралд минь баяр баясал нэмүүлсэн, аз жаргалын өөдөөс бид баяр хөөртэй тэмүүлсэн
Хаа ч байхгүй чинийхээ хайрыг хөсөр хаяхгүй би чинь амлая, хэнд ч үл зөвшөөр хэрэггүй занг минь чи өршөө
Би чинь чамайг дандаа гомдоодог буруутай гэдгээ мэднээ
Би чамайг үргэлж хаа ч явсан дандаа санадаг хэрнээ
Хамт байхдаа тэр бүгдийг би чамд мэдрүүлж чаддаггүй
Яагаад ч юм бэ? анхны мөчүүдээ ердөө мартдаггүй
Миний сэтгэлийг ойлгодог ганцхан хүн бол чи
Орой болгон арай ядан цонхны чинь доор доор бүгдийг дурсан бодвол
Чамайгаа гараад ирээч гэж маш их хүсэх юм
Ганцаараа би чамайгаа даараад л хүлээх юм
     Дх: Чи бид хоёрын дурсамж
           Тэнгэрт түгэх бүх ододоос ч их
           Миний л чамд өгөх хайр
           Ердөө л би чамд хайртай, би /би хайртай хүнтэй/
Хайрт минь бидний хайрын түүхийг хайр сэтгэлийн энэ дуу
Хаа ч явсан чиний зүрхийг дулаацуулна миний дуу
Юу гээч хайраа алзахгүй ээ би чинь чиний хайр чинь байнаа
Сонсооч хайраа хагацахгүй ээ би чинь чиний дэргэд байнаа
Би чинь чамдаа амлая хэзээ ч хуурахгүй гэдгээ
Бас хэн нэгэнтэй хардаж сэрдэхгүй гэдгээ
Өнгөрсөн мөчийн болзоо давтагдашгүй гэлээ ч
Он цаг улиран одсон ч хэзээ ч мартагдашгүй нь мэдээж
     Дх: Харцаа надаас бүү салгаач хайрыг чинь би мэдрэхийг хүснэ
           Хайрт минь надаас бүү холдооч халуухан зүрх минь тэсэлгүй шанална
           Чи бид хоёрын дурсамж
           Тэнгэрт түгэх бүх ододоос ч их
           Миний л чамд өгөх хайр
           Ердөө л би чамд хайртай, би

 

бичсэн: Sky Walker төрөл: D45
(6) Cэтгэгдэл | мэйлээр илгээх

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

iHNdbWQfTJKDHKOFo
Thanks for srhaing. Always good to find a real expert.
бичсэн Essence (зочин) цаг: 15:02, 2011-11-08 | Холбоос | |
Mongolin hamtlaguud chanarjaasai
mongold odoo oligtoi hamtlag yroosoo garahguimaa sain hamtlag garaasai
argaguidee tulj gadaad hamtlag duuchdaas sonsoh yum daa
бичсэн Batorgil (зочин) цаг: 15:46, 2011-04-27 | Холбоос | |
баяртай байна unen nice
бичсэн Зочин цаг: 18:31, 2011-03-25 | Холбоос | |
гоё шүү
бичсэн Зочин цаг: 16:52, 2010-03-19 | Холбоос | |
баярлалаа
бичсэн Sky Walker цаг: 10:16, 2009-10-11 | Холбоос | |
алга ташилт инээх алга ташилт гоё шүү
бичсэн Зочин цаг: 23:40, 2009-10-09 | Холбоос | |




:-)
 
xaax