Шинэ блогийн хаяг:
http://w2nd.gblog.mn

Сарантуяа - Цагаан шөнө

2010-12-04,
     Гавьяат Сараа эгчийн энэ дуу одоогоор хуучраагүй хуучны дуу биш боловч хэзээ ч мартагдахгүй тийм дуу болов уу гэж бодож байна. Үнэхээр гоё дуу. Олон үггүйгээр ингээд дуугаа оруулья.



Цагаан шөнө
Ширхэг ширхгээр будран хаялах цасан ширхгүүд
Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан
Сэтгэл хүртэл нэг л хачин тайван, жаргалтай
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан амгалан
Сэтгэл хүртэл нэг л хачин тайван жаргалтай
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан амгалан

Өнгө өнгөөр анивчих хотын гудамжаар
Өвлийн улирал гэрэл нэмэн саруулхан гэгээтэй
Уйтгар үргээх хосын инээд дүүрэн баясалтай
Учирлын цагаан шөнө дөлгөөхөн, намуухан
Уйтгар үргээх хосын инээд дүүрэн баясалтай
Учирлын цагаан шөнө дөлгөөхөн, намуухан

Ширхэг ширхгээр будран хаялах цасан ширхгүүд
Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан
Цагаан шөнө

Цав цагаахан цасан ширхгүүд нь дээрээс зөөлнөөр
Цантах цонхыг шүргэнхэн аажмаар бударна
Алаг үрс нь ногоохон гацуурханаа чимээд
Аз жаргалын цагаан шөнө ариухан, жаргалтай
Алаг үрс нь ногоохон гацуурханаа чимээд
Аз жаргалын цагаан шөнө ариухан, жаргалтай

Дун цагаанаар гялтганах шинэ жилийн шөнө
Дурсамж сэрээн догдлуулаад нэгийг бодогдуулна
Дуу хуурын аялгуу нь хаа ч юм бэ сонсогдоод
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан, жаргалтай
Дуу хуурын аялгуу нь хаа ч юм бэ сонсогдоод
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан, жаргалтай
Цагаан шөнө

Татах линк:
www.4shared.com/audio/R2Vi4RQ3/Saraa-Tsagaan_shono.html


Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:




:-)
 
xaax