Шинэ блогийн хаяг:
http://w2nd.gblog.mn

Нөлөө - Миний сэтгэлийн өрийг төл

2010-07-12,
Миний сэтгэлийн өрийг төл. Хэн нэгэнд энэ үг үнэхээр үнэн сонсогдож байгаа байхдаа. Зүрхийг нь авчихаад зүгээр яваад өгж байгаа хүн өөрийгөө өртэй нэгэнд тооцно гэж үү. Ингээд энэ удаад нөлөө хамтлагийн миний сэтгэлийн өрийг төл гэх уран бүтээлийг оруулж байна.


Татах линк:
duuhost.com/audio/4104-9653423521.html

www.4shared.com/audio/N4s4lMWD/Nuluu-Minii_setgeliin_oriig_to.html

Миний сэтгэлийн өрийг төл
Хайр энэ мөн гэдэгт итгэж өөртөө байгаа бүхнээрээ дэнчин тавьсан
Яг л үнэн юм шиг чиний жүжгэнд би бүрэн автсан
Чи чадсан намайг өөртөө татаж дурлуулж хайрлуулж
Эргэлзээгүй хайр сэтгэлээ өгсөндөө би гай болж
Бүсгүй хүнээс халширч байна мэдэлгүй би хайраа өгчихөж
Харамсаж байна би сэтгэлгүй бүсгүйд нэлээн дөхчихөж
Даруухан халуухан байдал чинь намайг хуурчихаж
Гэтэл чи минь иймэрхүү жүжгийг олон хүнд тавиад сурчихаж
Зүрх минь энд цохилохгүй байна чи надаас булаасан
Итгэлийн минь олонгуутаа сэтгэлийг минь ч хулгайлсан
Үүрд чи бодож яв нэг хүнд өртэй гэдгээ
Сүүлд чи ойлгох болно хүнийг хайрлаад хаягдаад суухдаа

     Надаас өөрийг хайгаад явсан миний амраг.. миний амраг
     Надаас илүүг олно гэж өврөөс минь холдсон тиймүү чи
     Хаана байна чиний надад амласан тэр аз жаргал чинь.. жаргал чинь    
     Надаас булаасан зүрх сэтгэлийн минь өрийг төл төл чи 

Хэдхэн сарын өмнө би хайраар бялхаж байв
Хэдхэн сарын өмнө би хайранд нялхарч байв
Хэсэгхэн үргэлжлэх хайр дурлалтай би нүүр тулаав
Ганцхан байсан сэтгэлийг минь бүсгүй хүн чи юунд булаав
Би чамайг зэвүүцэж байна, дотор минь эгдүүцэж байна
Үзэн ядсан ч чамгүйгээр өдөржин шөнөжин хэцүүдэж байна
Гэхдээ би давж гарна, би чамайг мартаж таарна
Ганцаардах үедээ чи намайг хэн байсныг олж харна
Би чамайг ганган дулаан машинд суулгаж чадаагүй юу
Авахыг хүссэн зүйлийг чинь авж өгч би дийлээгүй юу 
Надаас өөр хэн нэгэн надаас илүүг чамд амлаа юу 
Би дутуу санагдаа юу тэгээд намайг чамлаа юу
Мартья гэж хичээсэн ч үл мартагдах зүйл байдаг тийм үү
Чи ч бас тэгсэн үү? үнэн үү? мартах гэж зовсон тийм үү
Шөнө чи орондоо хөрвөөдөг үү? хамт байснаа бодож хөөрдөг үү?
Аз жаргалыг минь булаасан хайрт минь чи ёстой өөдгүй 

     Надаас өөрийг хайгаад явсан миний амраг.. миний амраг
     Надаас илүүг олно гэж өврөөс минь холдсон тиймүү чи
     Хаана байна чиний надад амласан тэр аз жаргал чинь.. жаргал чинь    
     Надаас булаасан зүрх сэтгэлийн минь өрийг төл төл чи 

Яагаад?
Олон зүйлийг надаас битгий асуугаач
Яагаад?
Одоо бүхнийг аль хэдийн би ойлгож байна
Яагаад?
Нэгэнт өнгөрснийг өөрчлөхөд оройтжээ  ( Одоо бүх зүйл дууссан )
Үнэнчээр хайрлаж чадсангүй чамайг би

Гадаа тэнгэр бүдийж хэн ч байхгүй сэтгэл сүйдэж
Хайргүйгээр ганцаар уйдаж уйтгарлан би бүр гуньж
Эцэс төгсгөлгүй ганцаардалтай өөрийн эрхгүй би нэгдэж
Эр хүн миний эмзэг зүрхийг дэргэд байсан чи минь сэглэж
Хайр минь чи байв хүсэл минь бас чи байв
Бодолд минь чи байв ирээдүй минь чи байв
Өвөрт минь чи байв өөрийг чинь би хайрладаг хүн байв
Яг одоо аль нь ч алга учир нь чи энэ бүхэн байв
Хайр үргэлж хагацалаар төгсдөгийн бол би ахин хүсмээргүй байна
Хайртай хүнтэй байх нь сайхан ч хагацахын бол би үнсмээргүй байна
Өөрийгөө хянаж чадаагүй чамаас юуг ч харамлаагүй
Зүгээр л чи чадаагүй явдаа чи зам чинь бартаагүй 

     Надаас өөрийг хайгаад явсан миний амраг.. миний амраг
     Надаас илүүг олно гэж өврөөс минь холдсон тиймүү чи
     Хаана байна чиний надад амласан тэр аз жаргал чинь.. жаргал чинь    
     Надаас булаасан зүрх сэтгэлийн минь өрийг төл төл чи 
     Надаас өөрийг хайгаад явсан миний амраг.. миний амраг
     Надаас илүүг олно гэж өврөөс минь холдсон тиймүү чи
     Хаана байна чиний надад амласан тэр аз жаргал чинь.. жаргал чинь    
     Надаас булаасан зүрх сэтгэлийн минь өрийг төл төл чи 

Чиний надаас булаасан бүх зүйл энэ
Миний сэтгэлийн өрийг төл

Сэтгэгдэл бичих
Сэтгэгдлүүд:

t1 ohiduudad
yahav ug ni gaiguma t1 ohidod taarsan ugtaim bn haha not talking
бичсэн khoki цаг: 01:00, 2010-09-12 | Холбоос | |




:-)
 
xaax